Т.Приус-20 маркийн авто машин шатжээ

.

ЧД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр баруун дөрвөн замын ойролцоо Хараа зочид буудлын өмнөх зогсоолд байсан машин бүрэн шатжээ. Иргэдийн дуудлага 12.45 минутад Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн галыг бүрэн унтраасан байна. Одоогийн байдлаар галын шалтгаан, хохирлолын хэмжээ тогтоогдоогүй байгаа юм. Азаар хүний амь нас, эрүүл мэнд эрсдээгүй байна. Шалтгаан нь тодорхойгүй байгаа ч та бүхэн анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй болов уу. Түүнчлэн Т.Приус маркийн машин намхан учир хавар, намрын улиралд хуурай өвс банк орчимд хуримтлагдсанаас үүдэн найман минутын дотор бүрэн шатах аюултай байдаг ажээ. Иймээс иргэд болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Т.Цолмонсайхан

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0