Т.Даваасамбуу


БНХАУ-д шинэ төрлийн вирусийн улмаас долоон хүн нас баржээ

hi

      БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус гарчээ. Уг вирусээр 60 гаруй хүн халдварлаж, долоон хүн нас барсан байна. БНХАУ-ын зүүн нутгийн Зянсу мужид 37 хүн, Аньхуй мужид 23 хүн халдвар авчээ. Зянсу мужийн нийслэл Нанжин хотын оршин суугч Ван гэгч эмэгтэй ийм халдвар авч, халуурч ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс гадна түүний цусан дахь ялтасын хэмжээ, цагаан эсийн тоо буурсан байсныг эмч нар тогтоожээ. Ван сарын турш эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хэдий ч уг вирусийн улмаас долоон хүн нас бараад байгаа ажээ.

Жэжян их сургуулийн харьяа эмнэлгийн эмч Шэнь Жифангийн хэлснээр, энэ вирус хүний цус эсвэл салстаар дамжин хүнээс хүнд халдах боломжтой ажээ. Гэвч вирус халдварлах гол зам нь хачиганд хазуулах тул иргэд сонор сэрэмжтэй байснаар халдвараас сэргийлэх боломжтой гэж эмч нар зөвлөжээ.

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1