Т.Даваасамбуу


Минск хотод 60 гаруй мянган хүн Лукашенког эсэргүүцэн жагслаа

hi

      Ирэх наймдугаар сар Беларусь Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл тус улсын иргэд Александр Лукашенког зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буйг эсэргүүцэн жагсаад байна. Минск хотод болсон жагсаалд 60 гаруй мянган хүн оролцжээ. Беларсусийн эдийн засаг хямарч, коронавирусийн халдвар тархаж, өөрөөр хэлбэл нөхцөл байдал төдий л сайнгүй байгаа. Хямарсан, туйлдсан эдийн засаг, цар тахал, олны дургүйцэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан түүний нэр хүнд өмнөх шигээ байхаа больсон.

Өмнөх таван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжид давуу эрхтэй байж ирсэн Александр Лукашенкогийн хувьд энэ удаа олон сорилттой нүүр тулах нь гарцаагүй болоод байна. Санал хураалтын дүнг будлиантуулах, өрсөлдөгчдөө шоронд хийх, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах зэрэгт буруутгагддаг тэрбээр одоо цар тахалтай тэмцэх олигтой арга хэмжээ авахгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж буй. 9.4 сая хүнтэй тус улсад коронавирусийн халдвар авсан 59 мянган тохиолдол бүртгэгдээд байхад цар тахлаас сэргийлэхийн тулд ууранд сууж, архи уухыг зөвлөсөн нь хүмүүсийн эгдүүцлийг хүргэлээ.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалаас эдийн засгаа голчлон бүрдүүлдэг тус улсад цар тахлын улмаас эдийн засгийн хямрал нүүрлэж, байдал улам хурцдаж магадгүй болов.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0