Т.Даваасамбуу


Коронавирусийн эсрэг вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхэлнэ

hi

      ДЭМБ-ын Ерөнхий захирал Т.А.Гебреисусын ярьснаар, өнөөдөр дэлхий даяар CoVid-19-ийн халдвараас сэргийлэх 141 төрлийн вакциныг туршиж байгаагаас БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, Австрали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Канадын 25 лабораторид эмнэлзүйн туршилтыг хийж байна.

ДЭМБ-аас мэдээлж буйгаар коронавирусийн халдварын эсрэг 166 төрлийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас 141 вакциныг амьтан дээр туршиж байгаа бол 25 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатанд байна. Эдгээр 25 вакцинаас зургааг нь эмнэлзүйн сүүлчийн шат буюу гуравдугаар шатны туршилтанд оруулжээ. Гэсэн хэдий ч вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхэлнэ гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирлын Хөтөлбөр хариуцсан орлогч Сумия Сваминатан онцлон дурдлаа. Учир нь, эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат дуусч, тухайн вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсаны дараа л вакцин үйлдвэрлэх зөвшөөрлийг өгдөг.

Үүний зэрэгцээ вакциныг бөөнөөр үйлдвэрлэхийн тулд үйлдвэрийн дамжлагуудыг өөрчлөн зохион байгуулах гэсэн нэлээд ярвигтай асуудал үүснэ. Хэдхэн сарын дараа вакцин бэлэн болох гэж байгаа боловч тухайн вакцин нь халдвараас бүрэн хамгаалж чадна гэсэн баталгаа байхгүй бөгөөд вакцин тариулсны дараа бий болсон дархлаа хэр удаан хадгалагдах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Эмнэлзүйн сүүлчийн шатны туршилтанд орсон тухайн вакцины үр дүнтэй, аюулгүй байх магадлал 10 хувьтай гэж үзвэл дээрх 25 вакцинаас 2-3-ыг нь хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0