Т.Даваасамбуу


Дэлхийн хамгийн халуун цэгийн тэргүүн хатагтай

hi

     Сирид үүсээд буй нөхцөл байдлын улмаас барууныхан тус улсын Ерөнхийлөгч Башар Асадыг “Исламын улс” террорист бүлэглэлийг үндэслэгч, “дарангуйлагч” хэмээн цоллож, түүнийг огцрохыг шаардаж байгаа билээ. Сирийн тэргүүн хатагтайг Асма Асад гэдгийг дэлхий дахин мэднэ. Найман жилийн өмнө Исламын орнуудад хувьсгалын “Хар шуурга” дэгдэж,эхэлсэн. Яг энэ үеэс л Сирийн тэргүүн ха¬тагтай олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тухайн үед тэрбээр “Ард түмний бослого даамжирч, иргэний дайн үүсэх нөхцөл байдал бий болсонд сэтгэл ихэд өвдөж байна. Хэрэв үймээнийг зогсоохын тулд эрх баригчид огц¬рох ёстой бол би хувьдаа энэ шийдвэрийг дэмжиж байна. Миний нөхөр Сирийн Ерөнхийлөгч болохоос биш энэ улсын салшгүй нэг хэсэг биш. Аливаа улсын төрийн тэргүүн энэ хүндтэй үүргийг ухамсарлаж, эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тиймээс буруу шийдвэр гаргах эрхгүй байдаг. Иймд улс орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэж, эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ажиллаж байна. Энэ нь сандал ши¬рээ¬тэй¬гээ зууралдаад байгаа мэт ха¬рагдаж болох юм” хэмээн мэ¬дэг¬дэж байсан удаатай. Ийнхүү мэдэгдэл хийснээсээ хойш тэрбээр нэлээд хэдэн жилийн турш хэвлэлийнхнээс хол байсан юм. Харин өнгөрсөн тавдугаар сард “Манай гэр бүлд ганц л дарангуйлагч байдаг. Тэр нь би” хэмээн нөхрөө өмөөрсөн мэдэгдэл хийсэн удаатай. “Дэлхийн хамгийн халуун цэг Сирийн тэргүүн хатагтай болсон бүсгүй хэрхэн амьдарч байгаа вэ” гэх асуулт олон хүнийг анхаарлыг татаж байна. Сирийн ард түмэн түүнийг маш олон зүйл хийсэн хэмээн үнэлдэг. Жишээ нь Сирийн 18-аас доош настай хүүхэд, эмэгтэйчүүдийг нийгэмд идэвхтэй байр суурь эзэл¬дэг болгохын тулд тэдний үзэл санааг өөрчлөх ажилд идэвхтэй оролцож байжээ. Барууны үзэлтэй гэх түүнийг сүүлийн хэдэн жил харагдаагүйд зарим хүмүүс гайхаж байлаа. Асма Асад нь 1975 онд Их Британид төржээ. Тэрбээр Сирийн чинээлэг гэр бүлээс гаралтай. Түүний аав зүрхний эмч Фаваз Ахрас, харин ээж нь Их Британид суугаа Сирийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан. Тэдний гэр бүл Их Британид амьдардаг байсан тул Асма тэнд төрж, боловсрол эзэмшжээ. Асма Лондоны их сургуулийн хааны коллежид компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмсэн бөгөөд мөн Францын уран зохиолын чиглэлээр суралцаж байсан гэдэг. Асма араб, англи, испани, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр сургуулиа төгссөний дараа Германы “Deutsche Morgan Grenfell” компанид шинжээчээр ажил¬ласан байна. Үүний дараа ажлаа сольж АНУ-ын “Investment Banking Division of JP Morgan” компанийн Нью-Йорк дахь салбарт ажиллаж байжээ. “Ийм чадалтай, боловсролтой бүсгүй яахаараа дарангуйлагчийн эхнэр болчихдог юм бэ” хэмээн сиричүүд анхандаа гайхдаг байсан гэдэг. Ахрасын гэр бүл 1992 онд анх Сирид зочлох үеэр Асма, Башар Асад хоёр танилцаж байж. Асмагийн ээж нь нөлөө бүхий дип¬ломатч байсан төдийгүй Асадтай ойрын харилцаатай байжээ. Анагаах ухааны боловсрол эзэмшсэн залуухан Башар Асад Лондон хотод нүдний эмчээр мэргэшихээр бэлтгэж байх¬даа Асматай таарсан аж. Тухайн үед түүнийг хэн ч “Сирийг хэзээ нэгэн цагт удирдана” хэмээн төсөөлөөгүй байсан юм. Тухайн үед Башар Асадын ах Базиль Ерөн-хийлөгч эцгийгээ (Хафиз Асад) залгамжлахаар тодроод байсан билээ. Гэвч ах Базиль нь учир битүүлэг автын ослоор хорвоог орхисон тул Башарыг Ерөнхийлөгчийн зал¬гамжлагчаар бэлтгэхээр Дамаск руу дууджээ. Энэ хооронд тэрбээр 2000 онд шинэ Ерөнхийлөгчөөр сон¬гогдох хүртлээ Асма дээр нууцаар очсоор байсан гэдэг. Ийнхүү Асма Башар хоёр 2000 онд гэрлэв. Хам-гийн сонирхолтой нь тэр хоёрын гэрлэлт гэр бүлийн хүрээнд л ёслоод өнгөрсөн байдаг. Сирийн ард түмэн төрийн тэргүүнээ гэрлэснийг нэг жилийн дараа хэвлэлээс мэдэж авсан нь бүр ч сонирхолтой. Үүний дараа Асма удам залгах ууган хүү Хафезыг төрүүлсэн бол хэсэг хугацааны дараа удаах хүү Карим, охин Зен нарыг төрүүлжээ. Сирийн иргэд тухайн үед тэргүүн хатагтайг “Сирийн хавар” хэмээн нэрлэж байлаа. Башар Асад ч өрнөдийн техник, технологийг эх орондоо нэвтрүүлж ард иргэдийнхээ талархлыг хүлээж байв. Тэргүүн хатагтай Асма хамгийн хоцрогдсон, алслагдсан бүсэд ажи묬лаж, боловсрол, хөгжлийг дэм¬жиж ажилладаг байсан нь олны итгэлийг хүлээхэд багагүй нөлөөлсөн байна. Түүнчлэн тэрбээр буяны үйл ажиллагаа эрхэлж, ядуу буурай сиричүүдэд өглөг тарааж, хүүдүүдтэй хөл бөмбөг тоглох зэрэг ард түмэнтэйгээ ойр харьцдаг байсан гэдэг. Өрнөдийн хэв¬лэлүүд ч түүнээс магтаалын үгээ харамласангүй. “Vogue” сэтгүүлд түүнийг “Цөлийн сарнай”, “Paris Match”-д түүнийг “Сүүдрийг арилгасан гэрэл гэгээ” хэмээн тодорхойлж байсан удаатай. Асма Асад гэрлэснийхээ дараа хийж байсан ажлаа орхиж гэр бүлдээ илүү их цаг заваа зарцуулах болсон аж. Түүнийг араб эмэгтэйгээс илүү¬тэй европ стильтэй хэмээн Си¬рийн ард түмэн ярьдаг. Арга ч үгүй биз, уламжлалт алчуурыг зүү¬дэггүй, зарим тохиолдолд бүр бусдын анхаарлыг татахуйц хэмжээ¬ний орчин үеийн загварлаг хувцас өмсдөг. Хаа ч явсан эр нөхрөө дагаж, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг тэр¬гүүл¬дэг нэгэн. Асма Асад Лондонд байнга очих дуртай төдийгүй Европын иргэншлээ хадгалан үлдсэн ислам эмэгтэй. Бослого, хөдөлгөөн, аллага хядлага тасрахгүй байгаа Сири Улсад сүүлийн үед тэргүүн хатагтай Асма Асадын тухай байнга ярих болжээ. Нэг хэсэг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд бай¬сан түүнийг алга болсоны дараа си¬ричүүд түүнийг “Нөхрийнхөө эрх¬шээлд, магадгүй барьцаанд ороод дуу хоолойгоо урьдын адил ард түмэн бидэнд хүргэхгүй байна. Эсвэл энэ бүх цуст аллагын дэргэд дуугүй байж, нөхрийнхөө үйлдэж буй цус асгаруулалтыг зогсоох хүсэлгүй байна” хэмээн үзэж буй юм. Сирийн сөрөг хүчнийхэн тэр¬гүүн хатагтай Асмагийн талаар таагүй сэтгэгдэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Тэд “Тэргүүн хатагтай үнэнийг харж байгаа ч дуугаа хурааж байна. Аугаа зөнч хэлэхдээ, дуугүй байгаа хүн бол хэлгүй чөтгөр л гэсэн үг гэсэн байдаг. Тэгэхээр Асма бол чөтгөр”тодорхойлсон ч удаатай аж. Сирийн ард түмний дуу хоолой болсон барууны үзэлтэй, дэлхийн хамгийн үзэсгэлэнт тэргүүн хатагтай “Цөлийн сарнай” хаана юу хийж байгаа талаар одоогоор хэн ч мэдэхгүй хэвээр байна. Сирийн ард түмэн тэргүүн хатагтай Асма Асадыг гурван хүүхдийн хамт амьд үлдээх хүсэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байгаа. Сирийн босогчид ч үүнийг дэмжиж байгаа гэдгийг “CNN” агентлаг онцолсон билээ. “Vouge” сэтгүүл түүнийг “Бүх тэргүүн хатагтай нараас хамгийн дур булаам дэгжин нь” гэж тодорхойлсон. Одоогоор Асма Европын холбооны хориг арга хэмжээ авах шаардлагатай хүмүүсийн жагсаалтад багтаад байгаа юм. Европын холбоо түүнийг Лондон руу явахыг нь хориглож, банк дахь хөрөнгийг нь царцааж, Европ иргэншлээсээ татгалзахын шаардсан. Сирийн тэргүүн хатагтай гэр бүл, хойч үеийнхээ ирээдүйн төлөө санаа зовнидог тухайгаа нуугаагүй юм. Асмагийн эцэг эх нь одоог хүртэл охиноо Лондонд буцаад ирэхийг хүлээж суудаг гэнэ. 17 жилийн өмнө Дорнын ханхүү Асадын гэргий болсон тэрбээр Сирийг орхиж явах талаар хэзээ ч бодож байгаагүй гэдгээ нэгэн ярицлагадаа онцолсон байдаг.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0