ДЭЛХИЙДОнцлох

БНСУ-д хууль бусаар амьдарч буй 41 мянган гаднын иргэнийг нутаг буцаана

Хуваалцах:
БНСУ-д хууль бусаар амьдарч буй 41 мянган гаднын иргэнийг нутаг буцаана

     БНСУ-д хууль бусаар амьдарч буй 41 мянган гаднын иргэнийг нутаг буцаанаБНСУ-д хууль бусаар буюу бичиг баримтгүй амьдарч буй 41 мянган иргэнийг албадан гаргахаар төлөвлөж буй тухай “Кoreatimes” мэдээлжээ. БНСУ-ын Цагаачлалын албаны комиссар Ча Гю Гэүн “The Korea Times” сонинд өгсөн ярилцлагадаа 41176 гадаадын иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд олонхыг нь ирэх арванхоёрдугаар сар гэхэд албадан гаргах юм байна. Тус улс өнгөрсөн сарын 30-наас ирэх арванхоёрдугаар сарын 11 хүртэл гаднын иргэдийг нутаг буцаах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд сайн дураараа нутаг буцсан иргэд дахин Солонгост ирэх боломжтой аж. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас сайн дураараа нутаг буцаж буй гаднын иргэдэд тусгай бичиг олгох бөгөөд дахин виз мэдүүлэхдээ тухайн бичгийг холбогдох бичиг баримттайгаа хавсаргаснаар дахин нэвтрэхэд асуудал үүсэхгүй аж.


Хуваалцах:
33Хаха
20Таалагдсан
17Гунигтай
40Нүдний булай
57Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-07-05 13:46:58

Haha haanaas yu olood orchuulaad tavisan yum be. Yum meddeggui bol ehleed 1, 2 jil yanz buriin yum sain unsh. Halit mulit gadaad hel bol bolovsrol bish shuu

Зочин 2020-07-05 12:13:23

зөвхөн монголчууд л 40к байгаа

Зочин
Сэтгэгдэл бичих