М. Учрал


Хятадын эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь гэж таамаглаж байна

hi

    БНХАУ-ын ДНБ коронавирусийн дэгдэлтийн улмаас  энэ онд ердөө 2.3 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар Дэлхийн банк тайлан мэдээндээ онцолжээ.   Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг энэ онд 1-2.4 хувь болгож бууруулжээ. Өмнө нь 5.6 орчим хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Харин  "Fitch Solutions" агентлаг Хятад Улсын эдийн засаг 5.9 хувиар өснө гэж таамаглаж байснаа 4.2 хувь болгож бууруулав. Эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэн 2020 онд Хятадад эрэлт уул уурхайн түүхий эдийн эрэлт буурч, Монгол Улсаас худалдан авдаг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буурах магадлал өндөр гэдгийг ажиглагчид онцолж байна.

Учир нь манай улс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай. SARS-ийн дэгдэлтийн үед Хятадын эдийн засаг 1.4 хувиар буурахад Монголынх 5.2 хувиар буурч байсан. Үүний зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий өсөлт 2.1 хувь байх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн онд тус бүс нутгийн эдийн засаг 5.8 хувиар өсөж байв. Гэхдээ нөгөө талаас энэ  бүс нутгийн 11 сая хүн ядуурлын ирмэгт тулж болзошгүй байгаа аж. 

Тодруулбал, Индонезын ДНБ эдийн засгийн байдал хүндэрсэн нөхцөлд 2.3, Малайзынх 4.6, Тайландынх таван хувиар саарч магадгүй байна. Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагт Аадитьи Матту “Төрийн түвшинд хатуу арга хэмжээ авахаас гадна олон улсын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх нь  вирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн үр дүнтэй арга” гэдгийг онцолсон байна. Дэлхийн банк  хөгжиж буй орнуудад коронавирусийн халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, эргэн сэргэх хугацааг богиносгох зорилгоор 14 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилтийн багцыг  мөн гаргаж байгаа аж.

Эх сурвалж: economictimes.indiatimes.com

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0