М. Учрал


Люси Хуанг: Дайсан нь вирус болохоос бид биш

hi

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай Люси Хуанг гэх бүсгүй вирусын тархалт, хөл хорионы талаарх өөрийн сэтгэгдлээ South China Morning Post-той хуваалцжээ. 

Тэрбээр, "Миний бодлоор бидний “дайсан” Хубэй муж эсвэл Ухань хотын иргэд биш энэ вирус өөрөө. Хятадын “Вэйбо” цахим сүлжээнд гэхэд олон нийтийн дунд Хубэй муж болон Ухань хотын иргэдийг харааж, буруутгах хандлага ажиглагдаж байна. Хэнд ч өрөвдөх сэтгэл байхгүй байгаа нь миний сэтгэлийг гонсойлгож байна. Ухань хот болон Хубэй мужийн хүмүүс бол вирус тээгчид. Тэднийг өөрсдийнхөө муж руу оруулж болохгүй. Тэд хаа сайгүй вирус тараачихна" гэдэг. Миний бодлоор хүмүүс айсан болохоор иймэрхүү утгагүй аргумент гаргасан байх. Хүн бүр арай илүү ухаалгаар асуудлыг харж чадвал вирусбодитоор эмчлэгдэх боломжтой гэж бодож байна.

Яг одоо тэд маш эмзэг, сул дорой байгаа учраас хүн бүр тэдэнд сайхан сэтгэлээр хандана гэдэгт итгэж байна. Ухань хотод амьдардаг хүмүүс болон би, бид бүгд ийм зүйл болохыг хүсээгүй. Энэ бүхэн хурдан намжих байх гэдэгт найдаж байна. Гэхдээ ийм үед Уханьчуудыг шүүмжлэх нь үнэндээ шударга бус юм. Хүн бүр хохирогч. Тийм болохоор уг халдварыг тарааж байгаа мэтээр хүмүүсийг буруутгах хэрэггүй гэж бодож байна. “Дайсан”нь вирус болохоос бид биш. Халдварын тархалт хяналтанд орчихвол хамгийн түрүүнд миний хийх зүйл бол Ухань руу буцах. Бид бүгд адилхан итгэл найдвар тээж байгаа” гэв. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2