М. Учрал


БНХАУ-д хүүхэд төрөлт огцом багасчээ

hi

2019 онд Хятадад шинээр мэндэлсэн хүүхдийн тоо хамгийн доод хэмжээнд хүрсэн нь тус улсын 70 жилийн түүхэнд байгаагүй муу үзүүлэлт болжээ.


Өнөөдөр буюу Баасан гарагт Хятадын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан тоо баримтаас үзвэл тус улсын төрөлтийн үзүүлэлт өнгөрсөн онд 1,000 хүн тутамд 10.48 болж буурсан байна. 


Энэ нь 1949 онд БНХАУ байгуулагдсан цагаас хойшх хамгийн доод үзүүлэлт бөгөөд гурав дахь жилдээ дараалан буурсан үр дүн юм.

Ганц сайн тал нь өнгөрсөн оны бууралт өмнөх оныхоос бага байсан байна. Тухайлбал 2017-оос 2018 онд мянган хүн тутамд 12.43 төрөлт байснаа 10.94 болж огцом буурсантай харьцуулбал 2018-аас 2019 онд бууралт бага хэмжээтэй байгааг статистикийн хорооны дарга Нинь Жизе онцолжээ.

Гэхдээ л 2019 онд 14.6 сая хүүхэд төрсөн нь өмнөх оноос 500,000 орчмоор буурсан үзүүлэлт болж байна.

Хятад улс хүн амынхаа хэт өсөлтийг хязгаарлахын тулд 1980-аад оны эхээр “нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэтэл хүн ам нь хөгширч, төрөлт буурч эхэлсэн тул 2015 онд Бээжингийн эрх баригчид энэ бодлогоо цуцалж, гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч эхэлжээ.

Гэхдээ энэ нь хэтэрхий хожимдсон шийдвэр байв. Өнөөдөр Хятадын гэр бүлүүдийн ихэнх нь боловсрол, эрүүл мэндийн зардал, өрсөлдөөн өндөр байгаагаас хоёр дахь хүүхэд төрүүлэх хүсэлгүй болсон байна.

Үүнээс гадна гэр бүл салалт нэмэгдэж, хожуу гэрлэх, эсвэл ганц бие амьдрах хэв маяг түгээмэл болжээ. Тиймээс “нэг хүүхэд” бодлогын алдааг арилгаж, засахад хэтэрхий оройтсон гэж судлаачид үзэж байгаа юм.

Ирэх арван жилийн хугацаанд Хятадын хүн амын тоо тасралтгүй “агшиж”, 2050 онд 60-аас дээш насны иргэд нийт хүн амын гуравны нэгийг эзлэх болно гэж судлаачид тооцоолжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх