М. Учрал


Гэрийн даалгавар бага өгдөг ч боловсролын түвшнээрээ тэргүүлдэг олон орон бий

hi

    Японы “Uchinakahara” бага сургуулийн багш нар, сурагчдын эцэг эхчүүд сар бүрийн гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагийг гэрийн даалгаваргүй өдөр болгохоор тохиролцжээ. Үүний дагуу багш нар уг долоо хоногийн баасан гарагт сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх аж. Сурагчид сургууль дээрээ зав багатай байдаг тул хоббигоо хөгжүүлэх, гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх зэрэгт илүү их цаг  зориулахад туслах хэрэгтэй хэмээн багш, эцэг эхчүүд нь үзсэн байна. Сүүлийн үед дэлхийн улс орны бага сургуулиуд сурагчдад гэрийн даалгавар өгөхөөс аль болох татгалзах болсон. Гэрийн даалгавар бага өгдөг ч боловсролын түвшнээрээ тэргүүлдэг олон орон бий.

Тухайлбал, Финляндыг дурдаж болох юм. Европын энэ орон долоо хоногт ердөө 2.8 цагийн л гэрийн даалгавар өгдөг. Түүнчлэн хүүхдүүд нь долоон настайгаасаа сургуульд явж эхэлдэг. Гэхдээ шинжлэх ухаан, математикийн мэдлэгээрээ дэлхийд зургадугаарт ордог бөгөөд боловсролын салбар нь ийм амжилттай байдгийг итгэлцэлтэй холбон тайлбарладаг. Учир нь, эцэг эхчүүд багш нар хүүхдэд нь хангалттай боловсрол олгодог гэдэгт огтхон ч эргэлздэггүй бөгөөд гэртээ дахин даалгавар хийх шаардлагагүй гэж үздэг байна. Хэдийгээр гэрийн даалгавар нь багшийн заасан хичээлийг бататгадаг ч хэтэрхий их дасгал төдийлөн ашиггүй гэдгийг Финляндын боловсролын систем баталж байгаа юм.

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0