М. Учрал


Мисс А.Баярцэцэг “ADIDAS” брэндийн сурталчилгаанд тогложээ

hi

Монгол улсын хүчирхэг гоо бүсгүйчүүдийн томоохон төлөөл болсон мисс А.Баярцэцэг нь "Miss World Mongolia-2015" тэмцээнд хоёрдугаар байрыг эзлэн 2015 оны "Ертөнцийн сайхан хүүхэн" тэмцээнд амжилттай оролцон шилдэг 16-д багтан, 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд шилдэг 11-т багтаж байсан билээ. Тэгвэл тэрээр саяхан Дэлхийн алдартай спорт брэндийн нэг болох “Adidas” брэндийн сурталчилгаанд  тогложээ. Түүний эхний зураг авалт Англи улсад явагдсан ба төслийн анхны рекламын зураг авалт юм. Adidas брэндийн рекламд Премьер Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Son Heung Min-тэй авахуулсан зургаа өөрийн сошиал хуудаснаа нийтэлсэн байна.Тус сурталчилгааны зургууд ирэх хоёрдугаар сард БНСУ-д цацагдаж эхлэх ажээ.

Эх сурвалж: ТУГ.МН

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх