М. Учрал


Өвөл өнгө, төрхөө өөрчилдөг хот

hi

Будапешт хот сүүлийн жилүүдэд аялал жуулчлалаар Европ тивийн тэргүүлэх бүс болоод байна. Ялангуяа өвлийн улиралд Унгарын энэ хот үнэхээр үзэсгэлэнтэй болдог. Архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилгууд нь жил  бүр Зул сарын тухай алдартай кинонуудыг санагдуулам.

Өвлийн улиралд Будапешт хот өнгө, төрхөө өөрчилдөг гэхэд бараг л хилсдэхгүй. Тус хотод өвөл зочилвол  заавал үзэх хэрэгтэй зүйлсийг “CNN” агентлаг онцолжээ.

Зул сарын зах

Европын орнуудад Зул сарын өдрүүдэд аялах нь үнэхээр мартагдашгүй дурсамж үлдээдэг.  Харин Будапешт Европын орнуудаас ялгахар олон онцлогтой. Тухайлбал, гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний хоол зэрэг тус улсын онцлогийг шингээсэн олон зүйлийг нэг доороос олж болно. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг.

Мөсөн гулгуурын талбай

Будапештийн мөсөн гулгуурын талбай Европ тивдээ ч бус дэлхийд алдартай. Анх 1870 онд байгуулагдсан энэ талбай хамгийн эртний томоохон байгууламжийн нэгд тооцогддог. Насанд хүрэгчид тав орчим ам.доллар төлөх бол гэр бүлээрээ явж байгаа хүмүүс 12 ам.доллар төлөөд л гулгах боломжтой аж.

Базилика гэрлийн шоу

Гэгээн Стефений Базилика архитектурын хувьд үнэхээт гайхамшигтай бүтээл. Гэхдээ архитектурын гайхамшгаас гадна  хүмүүсийн хамгийн их анхаарлыг нь татдаг зүйл бол жилийн бүх  болдог гайхалтай гэрлийн шоу юм.

Гэрлээр чимсэн трамбай

Арванхоёрдугаар сар дөнгөж гараад хотын бүх трамбайг олон мянган гэрлээр чимэглэдэг байна. Трамбайн гэрлэн чимэглэлийг нэгдүгээр сар гартал огт авдаггүй аж.

Буда цайз,  Варкерт Базар

Буда цйаз нь түүхийн олон дурсгалыг өөртөө шингээсн гайхалтай барилга бөгөөд жуулчдыг хамгийн ихээр татдаг.  Харин Варкерт Базарт байгалийн сайхныг мэдрэнгээ урлагийн олон бүтээл үзэж сонирхох боломжтой. Хоёр газарт концерт, урлагийн арга хэмжээ, театр, балет гэх мэт бүхий л үзвэр үйлчилгээ үзэж сонирхох боломжтой.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0