Засаглалын эрх нэг хүнд шилжих тусам хэвлэлийн эрх чөлөө хумигддаг

hi

   Улс орны засаглал нэг хүнд шилжиж, нэг хүн засгийн эрхийг дангаар барих тусам тухайн улс дахь хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгаа талаар “Freedom House” судалгааны  байгууллагаас анхааруулжээ. Тус байгууллагын өнгөрсөн лхагва гарагт гаргасан тайлан мэдээнд онцолсноор зарим ардчилсан тогтолцоо нь эмзэг орнуудад ардчилалыг эсэргүүцэгч удирдагчид санхүүгийн болон хууль эрх зүйн хэрэгслийг ашиглаж, хавчих болжээ. Жишээ нь, Унгар Улсад тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан болон “Фидерс” намын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянах, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олноор байгуулах болсон байна. Үүнээс гадна Сербид хэвлэлийн эрх чөлөө нэлээн хүндхэн байгааг “Freedom House” байгууллагынхан онцолжээ. Унгар болон Сербийн хувьд энэ жил хэвлэлийн эрх чөлөөгөөр нэлээн хойгуур жагссан. Мөн сүүлийн үед автономит мужууд дахь хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчээ авах болсон бөгөөд энэ нь эргээд улс орныг задлах, бутрах эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.

   Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт хамгийн сул орнуудад БНАСАУ, БНХАУ, ОХУ, Сири зэрэг улс багтсан.  “Freedom House” байгууллагаас өчигдөр  гаргасан жил тутмын тайланд улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг 0-4 хүртэлх оноогоор үнэлснээс БНАСАУ  ямар ч оноо аваагүй аж.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0