Дэлхийн хотууд автомашинаас татгалзаж эхэллээ

hi

   Хотуудад гудамж талбайд хүүхдүүд хөлбөмбөг тоглож,  жуулчид гудамжны голд зогсож, зураг авдаг дүр зургийг Венецээс олж харж болно. Тус хот дэлхийн бараг анхны машингүй хот. Италийн хотууд жижиг арлууд дээр боссон учир нэг захаас нөгөө зах хүртэл нь алхаад  хүрчихдэг онцлог. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд автомашины хөгжил хурдасч, үүнийг дагаад хотуудын автомашины тоо ч өссөн. Тэгвэл сүүлийн жилүүдэд автомашинаас ялгарах утаа, зогсоолын асуудлаас үүдэж, автомашинаас  татгалзах, эсвэл хотын зах хэсгээр автомашин явуулдаг байхаар зохицуулалт хийх болжээ.

   Тухайлбал, Норвегийн Осло, Испанийн нийслэл Мадрид хотын төвдөө автомашин явуулахгүй байхаар төлөвлөөд байгаа аж. Автомашингүй хот болно гэдэг нэг талаараа сайхан санагдаж магадгүй ч нөгөө талаас яаралтай тусламж хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн зорчих вэ гэдэг асуудалтай. Тэгвэл энэ асуултад судлаачид хотыг олон жижиг болгон хувааж, эмнэлэг, түргэн тусламж тэргүүтэй үйлчилгээний байгууллагуудад 10 минут алхаад л хүрэхээр зохион байгуулалт хийх хэрэгтэй. Эсвэл хотын төвөөр зөвхөн түргэн тусламж, галын, цагдаагийн машин явуулж, нийтийн тээврийг хөгжлүүлэх ёстой гэсэн хариулт өгчээ.

 

Хаха 1 6 Таалагдсан 1 Гунигтай 20 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0