Кенийн гадаад өр ДНБ-ийнх нь 63 хувьтай тэнцжээ

hi

   1903 онд Их Британийн колонийн захирагч Сэр Чарлес Нортон Эдгекбауэл “Улс орон төмөр зам тавих нь энгийн зүйл. Харин төмөр зам улс орныг бүтээх нь энгийн зүйл биш” хэмээсэн байдаг. Тэрбээр энэ үгээ одоогоос 100 гаруй  жилийн өмнө Кени Улсад төмөр зам анх тавигдах үеэр хэлж байжээ.  Тэгвэл тус улсад 100 жилийн дараа  буюу өнгөрсөн 2017 онд дахин нэг төмөр зам ашиглалтад орсон. Гэхдээ энэ удаа Их Британийн бус Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан. XIX зуунд Их Британи Кенийн эргийн хот болох Момбасагаас Уганда хүртэл төмөр зам тавьсан. Төмөр зам тавихын тулд Энэтхэгийн 32 мянган хүнийг дайчилсан ч овог аймгуудын эсэргүүцэл, араатан амьтны дайралтаас үүдэж 2500 орчим хүн амиа алдаж байжээ.  Өнгөрсөн 2014 онд Кенийн Засгийн газар Хятадын төрийн өмчит  “China Road and Bridge” компанитай Момбасагаас нийслэл хот болох Найроби хүртэл төмөр зам тавих тохиролцоонд хүрсэн. Ингэснээр төмөр зам өнгөрсөн 2017 оны зургадугаар сард ашиглалтад орсон. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн дэд бүтцийн томоохон төслүүдийн нэг нь энэ төмөр зам билээ.

  Энэ төмөр зам Кенийн эдийн засагт мэдэгдэхүйц үр өгөөжөө өгөх үеэс буюу 10 жилийн дараагаас зээлийг эргэн төлж эхлэхээр талууд тохиролцжээ.  Зээлийг эргэн төлөх хугацаа нь 30-40 жил. Төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгч, төрийн өмчит Хятадын зам, гүүрийн корпораци (China Road and Bridge Corporation) эхний таван жилийн хугацаанд ашиглалтыг нь хариуцна. Төслийг Хятадын экспорт, импортын банк (Export-Import Bank of China) санхүүжүүлсэн байна. Нийт 3.6 тэрбум ам.долларын санхүүжилтийн хоёр тэрбум нь 360 суурь нэгж бүхий “Libor “хүүтэй, 15 жилийн хугацаат зээл бөгөөд  үлдсэн 1.6 тэрбум нь 20 жилд хоёр хувийн хүүтэй эргүүлэн төлөх, концессын нөхцлөөр олгож буй зээл юм. Өнгөрсөн 2017 онд л гэхэд Кени Улс Бээжингээс 9.8 тэрбум ам.долларын зээл авсан бөгөөд тус улсын нийт гадаад өрийн 21 хувийг БНХАУ-аас авсан зээл эзэлж байгаа аж.  Харин өнгөрсөн оны байдлаар тус улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ийх нь 63.2 хувийг эзэлж байсан нь Кенийн өрийн эрсдлийг улам нэмээд байна.  Түүнчлэн төмөр зам ашиглалтад ороод хэдийнэ хоёр жил гаруй болоод буй ч тооцоолж байсан шиг ашигтай бус байгаагаас үүдэн дотооддоо улс төрийн  асуудлууд үүсэх болжээ. Мөн хятад ажилчид болон нутгийн иргэдийн хооронд маргаан,үймээн дэгдэх зэрэг асуудал сүүлийн үед газар авах болжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0