Энэтхэг дэх Түвдүүдийн тоо хоёр дахин буурчээ

.

   34 настай Кунцэн Тенце олон жилийн турш Энэтхэгийг орхиж явах тухай боджээ. Учир нь өнгөрсөн жил түүний гэр бүлийнхэн Энэтхэгээс явсан бол найз нөхөд болон хамаатан садан нь энэ улсаас  яваад нэлээд хэдэн жил болж байгаа аж. Энэтхэгийн Түвд дүрвэгсдийн нийгэмлэгээс өнгөрсөн долоон жилийн хугацаанд Энэтхэгийг орхин гарч буй түвдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа талаар онцолжээ.

   Энэтхэгт 2011 онд нийт 150 мянган түвд хүн байсан бол энэ тоо өнгөрсөн онд 85 мянга болж 44 орчим хувиар буурчээ. Харин Түвдийн эрх баригчдын мэдээлж буйгаар түвд хүмүүсийн олонх нь Америк, Герман, Швейцарь зэрэг 40 гаруй оронд амьдарч байгаа гэнэ. Түүнчлэн нэлээдгүй хувь нь эх орондоо эргэн ирж, төрөлх газартаа ажиллаж амьдрахыг илүүд үзэх болжээ. Хэрэв энэ байдлаараа Энэтхэг дэх түвд хүмүүсийн цагаачлал үргэлжилсээр байвал Далай лам яах вэ  гэдэг асуудал гарч ирэхээр байгаа юм. Тенцегийн Энэтхэгийг орхиж буй шалтгаан нь ажил олдохгүй, мөнгө олоход маш хэцүүтэй холбоотой. Энэтхэгт түвдүүд дүрвэгсдэд тооцдоггүй гадаадын иргэн гэсэн ангилалд багтдаг. Учир нь тус улс 1951 онд  Дүрвэгсдийн конвенцид нэгдэхээс татгалзсан. Ийм учраас Засгийн газар түвдүүдийг ажилд авахаас татгалзахаас гадна зарим их сургууль нь хүртэл оюутнуудыг нь суралцуулахаас татгалздаг байна. Дармсала хотод байрлах Түвдийн засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Сонам ​​Нороб Дагуп “Түвдүүд олноороо Энэтхэгийг орхиж буй өөр нэг шалтгаан бол өмч хөрөнгө худалдаж авах, карт нээлгэх төвөгтэй байдагтай холбоотой” гэжээ. 

Эх сурвалж: www.aljazeera.com

Хаха 2 6 Таалагдсан 8 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0