АНУ БНХАУ-тай өрсөлдөх боломжгүй

.

   Хонконгийн их сургуулийн профессор Чуй “Ази тэргүүтэй олон орны асуудал одоо аль хэдийнэ Цагаан ордны радараас гарсан” хэмээжээ.  Тэрбээр “АНУ-ыг зөвхөн Солонгосын хойгийн асуудалд анхаарлаа хандуулж байх үеэр Бээжин  Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэмээн үзэж, зарим орны газар нутгийг хэсгийг орондоо авч эсвэл түрээсэлж, Ази Номхон далайн газрын зургийг өөрчлөөд эхэлжээ” хэмээн бичсэн байна.  “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хийж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалт дэлхийн томоохон хөрөнгө оруулагч орнуудыг аль хэдийнэ ардаа орхисон.

   Тус улсын зүгээс “Шинэ Торгоны зам” санаачилгадаа улс орнуудыг татан оролцуулахын тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хөшүүрэг хийж байна.  Өнгөрсөн  оны хувьд Азийн орнуудын авсан гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ 15 хувиар буурч 443 тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт юм. Гэвч БНХАУ-ын хувьд гаднын  хөрөнгө оруулалт тогтвортой байсан бөгөөд  өмнөх оноос нэг хувиар буурч 134 тэрбум ам.доллар болсон байна.  Азийн бусад том хөрөнгө оруулагч орнуудын гадаад хөрөнгө оруулалт буурч буй энэ үед БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй. БНХАУ-ын зүгээс АНУ-ын зах зээлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар дээд түвшиндээ хүрсэн тухай “Wall Street Journal” мэдээлсэн. Хятадын компаниудын тус улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ оны эхний байдлаар 20 тэрбумаас 30 тэрбум ам.доллар хүртэл огцом өссөн байна.

   Нэгдсэн улсад үүнээс илүү их хөрөнгө оруулалтыг хийх боломж байсан гэнэ. Хятадын компаниуд Нэгдсэн улсад хөрөнгө оруулахдаа ихэвчлэн тус улсын компаниудыг худалдан авах буюу тэдэнтэй өөрсдийн компанийг нэгтгэх арга замыг сонгодог болжээ.  Яг ийм маягаар 2014 онд гэхэд л 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Хятадын компаниуд Америкт оруулсан. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Азийн хүчирхэг луугийн зүгээс Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж Хятадаас Америк руу цутгах хөрөнгө оруулалтад багагүй хэмжээний саад тотгор тулгардаг болохыг шинжээчид онцлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: edition.cnn.com

Хаха 2 6 Таалагдсан 8 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

АНУ БНХАУ-тай өрсөлдөх боломжгүй

АНУ, БНХАУ-ын хэлэлцээ маргааш эхэлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0