АНУ, БНХАУ-ын хэлэлцээ маргааш эхэлнэ

.

   АНУ, БНХАУ-ын худалдааны маргаантай асуудлыг зохицуулахад чиглэгдсэн ээлжит шатны хэлэлцээ ирэх 10-ны өдөр Вашингтон хотод эхэлнэ. Худалдаа эдийн засгийн хэлэлцээний ээлжит шатыг Америкийн талын урилгаар ийнхүү Вашингтонд хийхээр товлосон аж. Хятадын талаас энэ удаагийн хэлэлцээнд Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм байна. Харин энэ хооронд АНУ хориг арга хэмжээний жагсаалтдаа Хятадын 28 байгууллагын нэрийг шинээр оруулаад байгаа юм.

   АНУ-ын Засгийн газар эдгээр байгууллагуудыг тус улсын гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэн хориг арга хэмжээ авсныг мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Тодруулбал, Шинжаан Уйгурын автономит дүүрэгт уйгур, казах бусад үндэсний цөөнхийн эрхийг зөрчсөн хэрэгт холбоотой гэж үзэж ийм арга хэмжээ авч байгаа юм.

Эх сурвалж: www.cnbc.com

Хаха 2 6 Таалагдсан 8 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0