“Жокер” кино ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

.

   Америкийн найруулагч Тодд Филлипсийн “Жокер” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 93.5 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр “Жокер” дээд амжилт тогтоож, аравдугаар сард гарсан бүх киноноос эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон хамгийн өндөр орлоготой кинонд тооцогдоод байна.

    Хамгийн сүүлд 2018 онд гарсан “Venom” уран зөгнөлт кино дээд амжилт тогтоож байжээ. Дэлхийн 73 орны 22.5 мянган кино театраар гарч эхлээд байгаа “Жокер” кино нь олон улсын худалдаанд нийт 140.5 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Оскарын шагналд гурван удаа нэр дэвшиж байсан Америкийн жүжигчин Хоакин Феникс “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн юм. 

эх сурвалж: www.vulture.com

Хаха 2 6 Таалагдсан 8 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1