Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил хэмжээний цалин авдаг болохын тулд 200 гаруй жил хүлээх хэрэгтэй

.

   Дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил хэмжээний цалин хөлс авдаг болохын тулд 200 гаруй жил хүлээх хэрэгтэйг шинэ судалгаа харууллаа.  Эдийн засгийн форум болон  Швейцарийн ашгийн бус сангийн саяхан явуулсан хамтарсан судалгааны тайланд “Эрэгтэй болон эмэгтэй хүний  авч буй цалин хөлсний тэгш бус байдлыг арилгахад багаар бодоход 217 жилийн хугацаа орохоор байна” гэжээ. Энэ нь тус байгууллагын судлаачдын нэг жилийн өмнө тооцоолж байснаас даруй хагас зуун жилээр урт хугацаа юм.

   Тус байгууллагын Боловсрол, хүйсийн эрх тэгш байдлын асуудал хариуцсан газрын тэргүүн Заадиа Захид  “Хүйсийн эрх тэгш байдлыг хангахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарахгүй байна. Хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд улс орнуудын холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0