Нүүр хуудас Мэдээ “Galaxy Note 10”-ын урьдчилсан захиалга 1.3 саяд хүрчээ

“Galaxy Note 10”-ын урьдчилсан захиалга 1.3 саяд хүрчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   “Samsung Electronics” компанийн шинэ ухаалаг гар утас болох “Galaxy Note 10”-ыг Өмнөд Солонгост нэг сая гаруй хүн урьдчилан захиалжээ. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, БНСУ-ын үүрэн холбооны тэргүүлэх оператор шинэ ухаалаг гар утасны урьдчилсан захиалгаа наймдугаар сарын 9-нөөс авч эхэлжээ. “Galaxy Note 10”-ын худалдаа тус улсад энэ сарын 23-нд эхлэх юм байна. “Galaxy Note 10”-ын урьдчилсан захиалгын тоо нэг саяас давж, нийт тоо нь 1.3 саяд хүрсэн нь 2018 онд гарсан “Note 9” загварынхаас хоёр дахин их үзүүлэлт аж. 

   Өмнөд Солонгост 6.3 инчийн дэлгэцтэй “Note 10” 1.2 сая вон /1025 ам.доллар/, харин 6.8 инчийн дэлгэцтэй загвар нь 1.5 сая воны /1250 ам.доллар/ үнэтэй байна. Эдгээр загвар нь  5G сүлжээ дэмждэг “Samsung”-ийн ухаалаг гар утасны хоёр дахь загвар юм. Тус улсад хоёр сая гаруй хэрэглэгч тус сүлжээг хэдийнээ ашиглаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТехнологийн салбарын тэргүүлэгч орнууд кобальтын эрэлд “мордох” болжээ
Дараагийн нийтлэл Венесуэльд бензиний ханш хамгийн хямд

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү