Нүүр хуудас Мэдээ Хонконгийн метронд Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацав

Хонконгийн метронд Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацав

Tugmn
Tugmn, TUG.MN

Хонконгийн мэдээллийн сувгууд болон олон тооны сайтуудаар жагсагчид болон Цагдаа нарын хоорондох мөргөлдөөний дүр зургийг шууд дамжуулсаар байна. Ням гарагийн орой Хонконгт болсон хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсагчдыг Тай Коо метроны станцад Цагдаа нар баривчилжээ.

Цагдаа нар Тай Коо өртөөний эскалаторуудыг буудаж, эсэргүүцэгчдийг бороохойгоор цохиж, нэгэн эсэргүүцэгчийг урсаж буй эскалатор руу шиджээ. Эскалаторын дээд талд жагсагчдын дунд нулимс асгаруулагч хий дэлбэрч шатсан байна. Хонконгын радио телевизийн мэдээлснээр ойр хавийн оршин суугчид нь Тай Коо гудамжинд гарч иржээ. Тэднийг Цагдаа нар холдохыг шаардаж байв. Тууштай тэмцэгч 63 настай Александра Вонгийг газар хэвтэж байхад нь Тай Коо өртөөнөөс дамжуургаар авч явсан бөгөөд түүний дэргэд байсан бусад эсэргүүцэгчдийг баривчлагдсаныг хэвлэл мэдээлэлийнхэн шууд дамжуулжээ. Kwai Fong MTR станцын хаалттай хэсэгт нулимс асгаруулагч хий ашигласан явдлыг буруушааж, үүнийг "маш аюултай" , иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж хүний эрхийг хамгаалах ажиглагч бүлэглэлийнхэн мэдээлэв.   Тус бүлэглэл нь үүнийг аюулгүй ажиллагааны удирдамжийг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСанкт-Петербург хотод эсэргүүцлийн жагсаал болж 81 хүнийг баривчилжээ
Дараагийн нийтлэл Huawei компани Harmony үйлдлийн системийн шинэ хувилбарыг танилцууллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү