Нүүр хуудас Мэдээ АНУ: Трампын засгийн газар цагаач иргэдийг хөөн гаргаж эхэллээ

АНУ: Трампын засгийн газар цагаач иргэдийг хөөн гаргаж эхэллээ

Tugmn
Tugmn, TUG.MN

АНУ-ын хэд хэдэн хотод хууль бус цагаачдын баривчилгаа явуулж тэднийг эх орноосоо гаргажээ. Бямба гаригийн үдэш Нью-Йорк хотод ийм үйл явдал болсныг Fox News сонинд өгүүлжээ.

АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээр энэ нь улс даяар явагдаж байгаа арга хэмжээ байна. Цагаачдыг баривчлах ажиллагааг АНУ-ын цагаачлалын болон гаалийн ажилтнууд гүйцэтгэдэг байна.

Холбооны агентлагийн тэргүүн Мэттью Олбенса: "Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн "дайралт" гэсэн нэр томъёо нь болж буй үйл ажиллагаанд огт тохирохгүй. Бид  шүүхээр асуудал нь шийдэгдсэн цагаачдыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс тодорхой хүмүүсийг чиглэсэн хууль сахиулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна" гэж тэрбээр долдугаар сарын 14-нд тайлбарлажээ. Уг ажиллагааг гүйцэтгэж байгаа ажилтнууд шилжин суурьшигчдыг шүүгчийн захирамжийг үндэслэн эх орноосоо гаргаж байгаа гэв. 

6-р сарын 19-нд Цагаан ордны тэргүүн Дональд Трамп ойрын үед АНУ-д дүрвэгсдийг гаргах ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр сая сая хүний асуудал яригдаж байгаа аж.

Ерөнхийлөгчийн энэ санаачлага нь олны шүүмжлэлийг дагуулсан ба тэр тусмаа Ардчилсан намын гишүүдийн эсэргүүцэлтэй их тулгарсан байна. Тиймээс АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Трампийн энэ үзэл бодлыг "туйлын хорон санааны үйлдэл" хэмээн нэрлэсэн байна.

Нэнси Пелоси: "Хууль бус цагаачлалыг устгахтай холбоотой арга хэмжээ нь харгис хэрцгий, үр ашиггүй, ялгаварлан гадуурхах явдал юм" гэжээ.

Хаха 8 6 Таалагдсан 11 Гунигтай 5 Нүдний булай 4 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕвропын Холбоо ОХУ шинэ пуужин үйлдвэрлэсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ
Дараагийн нийтлэл Facebook компанид 5 тэрбум долларын торгууль оногдуулжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү