Иван Голуновын эрүүгийн хэрэгт яллагдаж байсан нь цуцлагдлаа

hi

Сэтгүүлчид оноосон шийдвэрийг шүүх шинжилгээний болон биологийн бас хурууны хээн үзлэгийн үр дүнг үндэслэн гаргасан байсан.   

Зургадугаар сарын 11-нд сэтгүүлчийг гэрийн хорионоос нь чөлөөлөх тухай Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлэв. Голуновд үүсгэсэн хэргийн материалыг Мөрдөн байцаах хороонд шилжүүлсэн.

Сэтгүүлчийг албадан саатуулсан цагдаагийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв. Москва дахь Дотоод хэргийн яамны мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх хэлтсийн дарга Колбольцев Владимир Путинд үүрэгт ажлаасаа татгалзсан өргөдөл бичсэн байна. Сэтгүүлч Иван Голуновыг Москвагийн төвд 2019 оны 6-р сарын 6-нд баривчилсан. Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдэгдэж байгаагаар цагдаа нар түүнийг гэртээ мансуурах бодисын лаборатортой, биедээ мансууруулах бодис авч явсан залуутай хамт явж байсан хэмээн буруутгасан байна.

Москвагийн Дотоод хэргийн яамны Төрийн Департаментын газрын вэбсайт дээр нийтлэгдсэн 9 фото зурагны зөвхөн нэг дээр Голуновын гэрийн зураг байсныг хожим нь нийтэлсэн байна. Сэтгүүлчийн хэлснээр түүнийг баривчласныхаа дараа цагдаагийн хэлтэс дээр зодсон байна. Түүнчлэн хэд хоногийн турш түүний цусанд мансууруулах бодис байгаа эсэхийг шалгаж үзээгүй байна. Харамсалтай нь Голунов мансууруулах эмийг их хэмжээгээр худалдаалахыг оролдсон гэжээ. 06 дугаар сарын 8-нд Москвагийн Няминский шvvх сэтгvvлчийг гэрийн хорионд байлгахаар шийдвэрлэсэн юм. Түүнийг оршуулгын бизнесийн тухай бичсэн нийтлэлүүдийнх нь төлөө ингэж мөрдөн хавчиж байгаа гэж сэтгүүлчид хардаж байгаа бөгөөд урьд өмнө нь ч түүнийг заналхийлж байсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0