НҮБ: Дэлхий өлсгөлөн, тэжээлийн дутагдлыг мартах ёстой

hi

   Дэлхий даяар 120 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, 2030 он гэхэд олон улсын байгууллагууд өлсгөлөнгүй болгохыг зорьж байна гэж НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

   Бидний зорилго бол 2030 он гэхэд бүх төрлийн хэлбэрийн өлсгөлөн, тэжээлийн дутагдлыг арилгах явдал юм. Энэ нь бидний  тогтвортой хөгжлийн арга хэмжээнд нийцсэн зорилго юм. Гэхдээ дэлхий даяар 821 сая хүн өлсөж, 124 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна.

   Дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн нь Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумд оролцоно. Хүмүүс хоорондын мөргөлдөөн, хүрээлэн буй орчны бохирдлоос салж чадвал өлсгөлөнгийн эсрэг хийх тэмцэл маань үр дүнд хүрнэ гэж Бизли цохон тэмдэглэв.

   Бидний хамгийн том асуудал бол шинээр бий болж буй мөргөлдөөнүүд юм. Өлсгөлөнг тэглэх ганц гарц нь энх тайван байдал, хүнсний аюулгүй байдал, хүн болгонд хүнс тэжээл нь хангалттай хүрэлцэж байх ёстой асуудал л юм гэж тэрээр мэдэгдэв. 2015 оны 9-р сард болсон  НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар 2030 он хүртэл SDG-ийн( тогтвортой хөгжил) хөтөлбөрийг батлав.  

   Баримт бичигт  дараагийн 15 жилд хийх ёстой 17 ажлын зорилтыг тодорхойлсон. Гол зорилго нь ядуурал, өлсгөлөнг арилгах явдал байв. Тунхаглал нь жендэрийн тэгш байдлыг мөн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд авах яаралтай арга хэмжээг тодорхойлсон байдаг.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0