Загвар өмсөгч тайзан дээр унаад нас барав

hi

   Сан-Паулу хотод болсон загварын 7 хоногт оролцож байсан загвар өмсөгч Талес Соарес тайзан дээр унасныхаа дараа нас барсан тухай Associated Press мэдээллээ. Соарес тайзан дээр Ockca брендийн хувцасыг үзүүлж байхдаа ойчсон байна. Тэрээр гутлынхаа хоншоорт бүдэрснээсээ болоод унасан байх гэж уг арга хэмжээг зохион байгуулагчид хэлэв.

   Эхлээд үзэгчид уналтыг үзүүлбэрийн нэг хэсэг гэж бодсон тухай Folha de S.Paulo. хэвлэл тэмдэглэсэн байна. Хэсэг хугацааны дараа загвар өмсөгчийг сэхээх гэж оролдох гэхэд амнаас нь хөөс сахарсан байдалтай байжээ. Эмнэлгийн ажилчид газар дээр нь түүнд тусламж үзүүлэх гэсэн боловч амжилт олоогүй ба эмнэлэгт хүргэж, тэндээ нас барсан байна. Загвар өмсөгч эрэгтэй 26 настай байв.

Хаха 1 5 Таалагдсан 6 Гунигтай 11 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0