Админ


Хатуу үгтэй, үнэнч хүний хажууд бай. Тэд аюулгүй…

hi

Учир нь тэд өөрт тань хэрэгтэй зүйлийг ойлгуулах гэж хатуу үнэн үг хэлдэг. Бялдуучид хэзээ ч (хатуу ч гэсэн үнэн үг)… хэлэхээс эмээдэг. Хүний хүсэл хязгааргүй шүү дээ. Нэг хүсэл нь биелэхээр өөр нэг хүсэл гараад л ирдэг. Миний бодлоор эго-би хэмээх үзлээ тэтгэгч хүсэл зорилготой хүн, ажил үйлс нь бүтэмжтэй байгаа тухайн үедээ аз жаргалтай байдаг байх. Зорилго тавихын хирээр түүндээ хүрэх гэж бэрхшээлийг даван туулах эрч хүчтэй болдог… гэж боддог. Хүн бүхэн л сайхан амьдрах юмсан гэж хүсдэг шүү дээ! Бидний хувьд хүссэн зорьсондоо хүрэхэд мэдээлэл маш чухал байдаг! Хүсэл үгүй төлөвийг олсон хүн байгаадаа сэтгэл хангалуун аж төрдөг. Үнэндээ бол телевиз, радио, ФМ, сонин интернет-ээс мэдэж сонсож авсан амьдралд хэрэгтэй бидэнд тус болсон тийм мэдээллийг үр хүүхдэдээ хүргэх юмсан гэсэндээ тэмдэглэж авдаг. Мэдээллийн ертөнц хөгжиж интернет, влог бий болсноор мэдсэнээ хүн бүхэнд хүргэх боломжтой болсонд баяртай байна. Таньд нэмэх мэдээлэл байвал санал хүсэлтээ бичиж үлдээнэ үү.

Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог. Хүсэл зорилго шударга үнэн, зөв, хэдий агуу байна… тэр хэмжээгээр учрах саад бэрхшээлийг даван туулахад хялбар байдаг. Амжилт гэдэг нь өөрийн хүссэн зүйлээ олж авахад оршдог бол жаргал гэдэг нь тэдгээр олсон зүйлээ зөв тогтоохийг хэлнэ. Зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол… 1мэтийн уруу татах хүчийг ялж чадсан хүн амжилтанд хүрнэ. Аз жаргалтай байх 2 алхам байдаг. 1. Эхнийх нь хүслээ хорогдуулах 2. Дараах нь орлогоо нэмэгдүүлэх. Ухаантай хүн хоёуланг нь зэрэг хийдэг. Хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх бэлгийг өгөхдөө зовлонг дааж чадах хэмжээгээр нь өгдөг байна. Гэрэл рүү ойртох тусам сүүдэр улам томсдог шиг, сайн сайхан руу ойртох тусам хар сүүдрийг арилгахын тулд өөрөөсөө гэрэлтэж эхлэх хэрэгтэй. Бусдын атаархалыг төрүүлдэгүй хүн ямар ч үнэ хүндгүй. Амьдралаас хүссэн зүйлээ олж авах хамгийн шилдэг арга бол түүнийг бий болгоход шаардагдах зүйлийг эхнээс нь барьж аваад хийж эхлэх явдал юм.

Өөрөөр яаж ч мөрөөдөж, сүсэглээд, мөргөж залбираад тус болохгүй. Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдрэхгүй. Бид өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхэлж хэзээ хийнэ тэр цагт юмс өөрчлөгдөж шинэчлэгддэг. Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл. Хүн энэ хорвоо дээр баяжихын тулд биш, жаргахын тулд амьдардаг. Хүн ядуу байх нь бус… залхуу, мэдэхгүй, чадахгүй байх нь гутамшиг. Ядуу хүмүүс залхуу учраас хиртэй, уранхай ноорхой хувцас, хөглөрсөн бохир орон байранд амьдардаг. Итгэл байгаа цагт амьдралын тулганд гал асаж л байдаг.

 

Хаха 5 53 Таалагдсан 19 Гунигтай 4 Нүдний булай 47 Пөөх