М. Учрал


Орон сууцны конторууд иргэдийн мөнгийг завшжээ

hi

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан хувийн орон сууцны есөн конторын үйл ажиллагаанд үзлэг шалгалт зохион байгуулжээ.

Үзлэг шалгалтаар ямар ч тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн инженер техникийн ажилтангүй, шугам сүлжээний эзэн харьяалалгүй үйл ажиллагаа явуулсан зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн оршин суугчдын ус, дулааны төлбөрийг УБДС ТӨХК, УСУГ ОНӨААТҮГ-т олон жил төлөөгүй 660 гаруй сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн зөрчлийг илрүүлжээ. "Хаан-Уул өргөө” компани нь өөрийн хариуцдаг долоон байрны 1000 гаруй оршин суугчдын ус, дулаан, эрчим хүчний хангамжийг доголдуулж, 200 гаруй сая төгрөгийн өр үүсгэсэн гэнэ. Улмаар үйлчилгээгээ 2019 оны тавдугаар сараас бүрэн зогсоосон байна.

Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор өчигдөр /2019.12.04/ Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг оролцуулан хуралдлаа. Хурлын үр дүнд Хаан-Уул өргөө ХХК-ийн хариуцаж байсан Баянзүрх дүүргийн IV, V, VI хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байруудын ус, дулааны өр төлбөрийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр болжээ. Мөн нийтийн аж ахуйн засвар, үйлчилгээг мэргэжлийн байгууллага болох Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлэхээр шийдсэн ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх