Хойд Солонгосын баячууд хэрхэн наргидаг вэ!

hi

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1800 доллар байдаг Хойд Солонгос энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас 166 дугаарт ордог. Гэтэл хүн ам нь хэдэн жилийн турш өлсгөлөнд нэрвэгдэж, нялх үрс нь тураалаар эндэж байгаа энэ улсад ч баячуудын   давхарга байдаг ажээ. Өнгөрсөн сард “Дун-а илбу”-ын  мэдээлснээс үзэхэд тус улсын 100,000 –аас дээш долларын хөрөнгөтэй “ баячууд” нь Хойд Солонгосын 25 сая хүн амын 1 хувьтай тэнцдэг ажээ. Тус орны  250 мянган чинээлэг хүмүүсийн ихэнх нь  цэргийн өндөр албан тушаалтнууд байдаг байна. Тэд нийслэл Пхеньян хотноо 198-231 метр квадрат байранд амьдарч, гадаадад үйлдвэрлэсэн ганган машин хөлөглөж,үнэтэй брэндээр гангардаг  гэнэ.

Энэ сарын 22-ны өдөр хятадын Сhinanet мэдээллийн сайтад “Хойд солонгосын баячуудын тансаг амьдрал ”гэсэн гарчигтай мэдээлэл гарч олны анхаарлыг ихэд татжээ.

Уг нийтлэл нь  ”Хойд Солонгосын баячуудын амьдрал хятадын баячуудаас  ялгаа алга”гэсэн гарчигтай агаад Хойд Солонгосын чинээлэг давхаргынхны наргиж буй зургуудыг дэлгэжээ. Тэдгээр гэрэл зурагт Хойд Солонгосын намын болон цэргийн томоохон албан тушаалтнуудын шоудаж байгаа нь дэлгэгджээ.  

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх